icon for benefit2

ОЮУН САНАА

Анхаарал төвлөрүүлэх, тодорхой болгоно
Стресс, сэтгэлийн түгшүүрийг тайлна
Урт болон богино хугацааны ой санамжийг сайжруулна

icon for benefit1

БИЕ

Энерги, эрч хүчийг нэмэгдүүлнэ
Дархлааны системийг дэмжинэ
Бие махбодийн эрүүл мэндийг сайжруулна

icon for benefit3

СҮНСЛЭГ БАЙДАЛ

Дотоод амар амгалан, тайвшралыг олж авах
Эерэг энергийг дэмжинэ
Сүнслэг байдалыг хөглөх

Фалунь Гоныг хийгээд үзээрэй.

2 цагийн ҮНЭГҮЙ вебинарт оролцохын тулд
та яг одоо бүртгүүлээрэй.

Фалунь Гон
(Фалунь Дафа) гэж юу вэ?

Фалунь Гон буюу Фалунь Дафа нь сурахад хялбар таван дасгал, бясалгалаас бүрдэх Хятадын уламжлалт амь бие сэтгэлийн хос бясалгал бөгөөд Үнэн, Нинжин, Тэвчээр зарчмуудаар удирдуулдаг. Үүнийг сурахад үнэ төлбөргүй бөгөөд дэлхийн 100 гаруй орны нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс суралцдаг.

Үнэн · Нинжин · Тэвчээр

Фалунь Гоны таван дасгалууд

Нэгдүгээр дасгал
1Буддагийн мянган гарын суниалт
Зөөлөн сунгах хөдөлгөөнтэй энэхүү дасгал нь биеийн бүх энергийн сувгийг нээдэг.
Хоёрдугаар дасгал
2Фалунь багана зогсолт
Фалунь багана зогсолт нь амгалан байдалд орж зогсоо хийх бясалгал, дөрвөн байдлаар хүрд барих багана зогсолтоос бүрдэх бөгөөд оюун ухааныг нэмэгдүүлэх, түвшинг дээшлүүлэх, увидас чадварыг эрчимжүүлэх цогц дасгалын арга юм.
Гуравдугаар дасгал
3Сансрын хоёр туйлыг нэвтрэх
Сансрын хоёр туйлыг нэвтрэх нь орчлон ертөнцийн энергийг биеийн дотоод энергитэй холих арга бөгөөд ингэснээр бясалгагчийн биеийг маш богино хугацаанд ариусгаж чадна.
Дөрөвдүгээр дасгал
4Фалунь тэнгэрийн эргүүлэг
Фалунь тэнгэрийн эргүүлэг нь дунд түвшингийн бясалгалын аргад харъяалагддаг бөгөөд энэ дасгалын хөдөлгөөнийг хийснээр бүх биеийн энергийн судлуудыг маш хурдан нээж чадна.
Тавдугаар дасгал
5Увидас чадварыг эрчимжүүлэх
Увидас чадварыг эрчимжүүлэх нь гүн амгаланд бясалгах аргад хамаардаг. Энэ нь Буддын мутар, гарын барилаар Фалунийг эргүүлж, увидас чадвар (ер бусын чадвар багтана) болон гон хүчийг эрчимжүүлэх олон талын зүйлийг цуг бясалгах дасгал юм.

Бясалгагчдын сэтгэгдэлээс
Фалунь Гон

Би Фалунь Дафад 57 насандаа, амьдралаас залхчихсан байх үедээ орж ирсэн. Таван жилийн дараа буюу одоо би залуу харагдаж, үрчлээс минь бараг арилж, эрч хүч минь тасралтгүй нэмэгдэж байна. Би илүү сайн, илүү хүчтэй, илүү саруул ухаантай болж байна.

– Конни С, Торонто

Хөгжимчин хүний хувьд миний орчин тийм ч эрүүл биш байсан. Гэхдээ би Фалунь Гоныг бясалгаж эхлэхэд нэг сарын дотор байгаль орчны бүх аюул, архи, хар тамхинаас ангижирсан. Жуань Фалунь номыг уншсан маань надад муу нөхцөл байдлаас хурдан гарахад тусалсан.

– Стерлинг Кэмпбелл, Нью Йорк

Фалунь Гон надад илүү сайн хүү, нөхөр, найз болох мэдлэг, билиг ухааныг өгдөг. Энэ нь надад хэцүү нөхцөлд ч зөв сонголт хийх боломжийг олгодог.

– Ник Жаницки, Финикс

Фалунь Гон
дэлхий даяар дэлгэрсэн нь

Израилын бага залуу бясалгагчид
Израилын бага залуу бясалгагчид
Тайпей дахь бүлгийн дасгал
Тайпей дахь бүлгийн дасгал
Өмнөд Солонгос дахь Фалунь Гон
Өмнөд Солонгос дахь Фалунь Гон
Аав хүү хоёрын сайхан сэтгэл
Аав хүү хоёрын сайхан сэтгэл
Женев дэх Фалунь Гон
Женев дэх Фалунь Гон
Африк дахь Фалунь Гон
Африк дахь Фалунь Гон
АНУ-ын Капитол дахь Фалунь Гон
АНУ-ын Капитол дахь Фалунь Гон
1999 оны 7 сараас өмнө БНХАУ-ын Чендү хотод хийсэн
1999 оны 7 сараас өмнө БНХАУ-ын Чендү хотод хийсэн
Хонг Конг дахь Фалунь Гон
Хонг Конг дахь Фалунь Гон
Австрали дахь Фалунь Гон
Австрали дахь Фалунь Гон
Шинэ Зеланд дахь Фалунь Гон
Шинэ Зеланд дахь Фалунь Гон
Англи дахь Фалунь Гон
Англи дахь Фалунь Гон
Оюун санааны амар амгалан хүүхэд наснаас эхлэдэг
Оюун санааны амар амгалан хүүхэд наснаас эхлэдэг
Парисын шөнө
Парисын шөнө
Ёслолын мөч
Ёслолын мөч
Энэтхэгийн сургуулийн сурагчид
Энэтхэгийн сургуулийн сурагчид
1999 оын 7 сараас өмнө Хятадын Гуанжоу хотод өглөөний бүлгийн дасгал
1999 оын 7 сараас өмнө Хятадын Гуанжоу хотод өглөөний бүлгийн дасгал
Жинхэнэ аз жаргал нуугддаггүй!
Жинхэнэ аз жаргал нуугддаггүй!
Амар амгалангийн хүч
Амар амгалангийн хүч
Украйн дахь Фалунь Гон
Украйн дахь Фалунь Гон
Балчир насныхан ч дасгал хийж болно
Балчир насныхан ч дасгал хийж болно
Биеийн хүч чадал, оюун санааны авхаалж самбааг сайжруулна.
Биеийн хүч чадал, оюун санааны авхаалж самбааг сайжруулна.
Япон дахь Фалунь Гон
Япон дахь Фалунь Гон
Вьетнам дахь Фалунь Гон
Вьетнам дахь Фалунь Гон

Фалунь Гоны түгээмэл асуултууд

1Фалунь Гон ямар сургаал, итгэл үнэмшилтэй байдаг вэ?
Фалунь Гонын гол цөм нь Үнэн, Нинжин, Тэвчээр (эсвэл хятадаар Жэнь 真, Шань善, Рэнь 忍) гэсэн зарчмууд юм. Эдгээр нь орчлон ертөнцийн хамгийн үндсэн чанарууд гэж Фалунь Гонд заадаг. Бясалгагчид бясалгал, дасгал хийх, ёс суртахууны зарчмуудыг судлах замаар эдгээр чанаруудыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхийг хичээдэг.
Фалунь Гон зэрэг чийгон бясалгалууд нь Ази даяар олон мянган жилийн турш оршин тогтнож ирсэн "бясалгах дадал" болох өргөн хүрээний уламжлалын нэг хэсэг юм. Барууны орнуудад Фалунь Гоныг Бурхны номлол болон ёс суртахууны сургаалаар нь шашин гэж ангилдаг. Гэсэн хэдий ч Фалунь Гон нь мөргөл, зан үйл, мөнгө цуглуулах үйл ажиллагаа явуулдаггүйгээрээ уламжлалт утгаараа шашнуудаас эрс ялгаатай. Хүмүүс чөлөөтэй ирж, явах боломжтой бөгөөд хүн бүрийн гарал үүслийг үл харгалзан халуун дотноор хүлээж авдаг.
Фалунь Гон хүн бүрт нээлттэй. Хэдийгээр энэ нь Хятадаас гаралтай боловч дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс үүгээр бясалгадаг. Өнөөдөр янз бүрийн үндэс угсаа, соёл, арьс өнгө, нийгмийн янз бүрийн давхаргаас бүрдсэн сая сая хүмүүс Фалунь Гоноор бясалгаж байна. Үүнийг дэлхийн 100 гаруй оронд сайн дурын дадлагажуулагч нар заадаг. Фалунь Гоны номыг 50 гаруй орны хэлээр орчуулсан бөгөөд онлайнаар үнэ төлбөргүй авах боломжтой.
1999 оны эхээр Хятадын засгийн газрын албан тушаалтнууд болон төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадад 70-100 сая хүн Фалунь Гоныг бясалгаж байна гэж тооцоолсон нь тухайн үед дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй оюун санааны сургаал болсон юм. Өнөөдөр хэдийгээр Фалунь Гоныг бясалгадаг хүмүүс дэлхийн 100 гаруй оронд байдаг ч энэ бясалгалд гишүүнчлэлийн тухай ойлголт байдаггүй тул нарийн тоо хэлэх нь бэрх байдаг.
Фалунь Гоныг анх Хятадын Чанчунь хотын уугуул ноён Ли Хонжи олон нийтэд толилуулсан юм. Өдгөө АНУ-д амьдарч буй ноён Ли нь Нобелийн энх тайвны шагналд таван удаа нэр дэвшсэн бөгөөд Европын парламентаас Сахаровын нэрэмжит үзэл бодлын эрх чөлөөний шагналд нэр дэвшсэн юм. Тэрээр мөн АНУ-д төвтэй Freedom House-аас олон улсын шашны эрх чөлөөний шагналын эзэн болсон юм.
Фалунь Гон 1990-ээд оны турш Хятад даяар өргөн дэлгэрч байсан бөгөөд тухайн үеийн Хятадын засгийн газраас өндрөөр үнэлж, шагнаж байсан юм. Гэвч 1999 онд Хятадын Коммунист намын цөөн хэдэн дээд удирдагчид Фалунь Гон улам бүр алдаршиж, ёс суртахуунлаг амьдрал, Хятадын уламжлалт соёлыг чухалчилж байгаа нь атеист (бурхангүй үзэлтэй) коммунист дэглэмд заналхийлж байна гэж үзсэн тул 1999 онд энэ бясалгалын эсрэг харгис хүчирхийллийн кампанит ажил эхлүүлсэн. Энэ нь ихэвчлэн хяналт, айдсын замаар захирагддаг.

Тухайн үеийн Хятадын дээд удирдагч Зиан Зэмин Фалунь Гонын алдар нэрд дургүйцэж байсан бөгөөд энэ нь өөрт нь мөнх өв үлдээх хүчин чармайлтаас анхаарлыг нь холдуулж байна гэж эмээж байсныг олон хүн онцолж байна.

Дэлхийн улс орнуудын засгийн газар, Эмнести Интернэшнл, Хүний эрхийн ажиглагчид зэрэг хүний эрхийн байгууллагууд Хятадын Коммунист намаас Фалунь Гоныг хавчиж байгааг зогсоохыг уриалсан юм. Тэд энэ хавчлагыг эв найрамдалтай сүсэгтнүүдийн эсрэг гаж дэглэмийн хууль бус халдлага гэж буруушаасан.
“Фалунь Дафа” болон “Фалунь Гон” нь ижил бясалгалыг хэлдэг. "Фалунь Дафа" нь албан ёсны нэр, харин "Фалунь Гон" нь Хятадад түгээмэл болсон ярианы хэллэг юм.

Монгол хэл дээр "Фалунь Дафа" гэдэг нь "Аугаа тэнгэрийн хууль" гэж орчуулагддаг.